Бүх төрлийн захиалга авна
Захиалга, хүргэлт, буцаалт болон сэлбэгийн тохирлын талаарх түгээмэл асуултууд.
bogts.mn онлайн дэлгүүрийн талаар үйлчлүүлэгчдээс түгээмэл асуудаг асуултын хариултыг эндээс уншина уу. Хайж буй хариултаа олохгүй бол 88735289 утсаар эсвэл info@bots.mn хаягаар бидэнтэй холбогдоорой.
QPay, картаар онлайнаар болон дансаар шилжүүлэг хийж төлнө. Улаанбаатар хотод хүргэлтээр авах бол барааг хүлээж авахдаа бэлнээр (COD) төлөх боломжтой.
Онлайн захиалгыг өдрийн 24 цаг, долоо хоногийн 7 өдөр хийнэ.захиалга хийсэнээс хойш 14-21 хоногт таны бараа Улаанбаатар хот ирнэ. Дэлгүүрийн ажлын цаг: Даваа–Баасан 09:00–19:00, Бямба 10:00–17:00, Ням амралт.
/track хуудсанд захиалгын дугаараа болон захиалга хийхдээ бүртгүүлсэн утас эсвэл имэйлээ оруулаад захиалгынхаа явцыг шалгана.
Дансаар шилжүүлсэн төлбөр манай данст орж баталгаажмагц захиалгыг бэлтгэж эхэлнэ. Ажлын цагаар төлбөр түргэн шалгагдах бөгөөд ажлын бус цагт хийсэн шилжүүлэг дараагийн ажлын өдөр баталгаажиж болзошгүй.
Улаанбаатар хотод 24–48 цагийн дотор хүргэнэ. Хүргэлтийн төлбөр 5,000₮ бөгөөд 150,000₮-с дээш захиалгад хүргэлт ҮНЭГҮЙ.
Тийм. Орон нутагт улсын хэмжээнд үйлчилдэг тээврийн компаниар дамжуулан унаанд тавьж өгнө.
Улаанбаатар хотод 5,000₮, 150,000₮-с дээш захиалгад үнэгүй. Орон нутгийн тээврийн хөлс нь зай, тээврийн компаниас хамаарч өөр өөр байх бөгөөд түүнийг үйлчлүүлэгч хариуцна.
Болно. Хан-Уул (төв), Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн 3 салбарын аль нэгээс захиалгаа очиж авах боломжтой.
Барааг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор, ашиглаагүй, задлаагүй, савлагаа нь бүрэн бол буцаах эсвэл солиулах боломжтой.
Цахилгаан, электрон эд анги (мэдрэгч, ECU, генератор гэх мэт)-ийн савны лац эвдэрсэн тохиолдолд аюулгүй байдлын улмаас буцаахгүй. Мөн тусгайлан захиалсан сэлбэг буцаалтад хамаарахгүй.
Гэмтэлтэй эсвэл буруу ирсэн барааг солих буюу буцаах бөгөөд тээврийн зардлыг bogts.mn бүрэн хариуцна. 88735289 утсаар эсвэл info@bogts.mn хаягаар яаралтай холбогдоно уу.
OEM болон орлуулах (aftermarket) сэлбэгт үйлдвэрийн 1–24 сарын баталгаа хамаарна. Баталгааны яг хугацааг тухайн барааны хуудсанд заасан байдаг.
Машиныхаа МАРК, ЗАГВАР, ОН-оор шүүлт хийж тохирох сэлбэгээ олно. Ингэснээр буруу сэлбэг захиалах эрсдэлээс сэргийлнэ.
OEM нь үйлдвэрийн эх сэлбэг, орлуулах (aftermarket) сэлбэг нь түүнтэй тохирох бусад үйлдвэрийн орлуулагч сэлбэг юм. Аль алины үнэ, баталгааг барааны хуудсанд харуулсан тул хэрэгцээндээ тааруулан сонгоно.
88735289 утсаар эсвэл info@bogts.mn хаягаар холбогдож, машиныхаа марк, загвар, оны мэдээллийг өгвөл тохирох сэлбэгийг сонгоход тусална.
Бид эрэлт ихтэй, түгээмэл хэрэглээний сэлбэгийг сонгон боломжит хямд үнээр санал болгодог. Хэрэв тухайн сэлбэг агуулахад байхгүй бол захиалгаар авах боломжтой эсэхийг 88735289 утсаар лавлаарай.